Манай компани нь 14 жил тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулан өргөжүүлэн тэлсээр одоогийн байдлаар нийт 800 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дохиолол, хамгаалалт, хяналтын төрөл бүрийн үйлчилгээг 900 орчим ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Ажилчдын дийлэнх хэсэг нь тогтвор суурьшилтай буюу тав болон түүнээс дээш жил ажилласан чадварлаг боловсон хүчинтэйгээр үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн өндөр төвшинд ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн Хууль, түүнд холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, тэдний үйл ажиллагааны нууцлалыг хангаж ажиллахад оршино.