Объектын харуул хамгаалалт

Гэрээт Харуул Хамгаалалтын тухай Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхий л төвшний байгууллагын объектыг чанарын өндөр төвшинд хамгаалан ажилладаг. Бид албан хаагч нэг бүрийг өнгө үзэмж сайтай өвөл, зуны хувцас болон тусгай хэрэгслээр хангаж, Цагдаагийн академи, Онцгой байдал болон өөрийн сургалтад хамрагдсан 21-38 насны их дээд сургууль төгссөн, харилцааны өндөр соёлтой мэргэшсэн хамт олон хамгаалж үүрэг гүйцэтгэнэ.

Энэ чиглэлийн үйл ажиллагааны онцлог нь таны ажиллаж, амьдарч байгаа орчин, амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, гэр бүлийн тань амгалан тайван байдал, хувийн болон бизнесийн мэдээллийн аюулгүй байдал зэргийг гэмт халдлагаас мэргэжлийн өндөр төвшинд найдвартай хамгаалахад оршино. Мөн тухайн байгууллагынхаа үйл ажиллагааны нөхцөлд тохируулан ажлын байрны тодорхойлолтыг хамтран гаргаж мөрдлөг болгон ажилладаг. Өдөр бүр камерын хяналт, машин болон хүний урсгалыг хянах, бүртгэх, авто зогсоолыг цэгцтэй байлгах, эд хөрөнгийн бүртгэл, рапортын дэвтэр хөтлөлт, сонор сэрэмжтэй ажиллахыг тогтмол шөнийн цагаар шуурхай бүлгийн алба хаагчид, өдрийн цагаар менежерүүд хяналт шалгалтаа хийж үүрэг даалгавар өгч мэргэжлийн өндөр төвшинд ажиллаж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:
–Ресторан, паб, баар, караоке, авто зогсоол
–Оффис, барилга, эмнэлэг, уул уурхай, зочид буудал
–Аж ахуйн хашаа, үйлдвэр, агуулах, банк санхүүгийн байгууллага
–Худалдааны төв, супер маркет, амралтын газар, их дээд сургууль
–Үйлчилгээний газар, төрийн болон төрийн бус байгууллага, орон сууцны хотхон гэх мэт

Бидэнтэй хамтарч ажилласандаа сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна. Манай байгууллагыг сонгосонд баярлалаа.

 

/Объектын харуул хамгаалалт, хамгаалалтын алба, гэрээт харуул хамгаалалт, haruul hamgaalalt, hamgaalaltiin alba/